Дэгжин байх нь миний имидж

Admin
Өчигдөр 14 цаг 02 минут

Гавьяат жүжигчин Т.Ариунаа энэ наадмын үеэр гадаадын хэд хэдэн хотод очиж, ая дуугаа өргөн тоглолт хийжээ.

 

Тэрбээр байнга тоглолт хийхгүй ч хааяахан жинтэй тоглолт хийж, бусад дуучид шиг ашиг хонжоо хайж тоглолт хийхгүй гэсэн бардам амтай яваа сурагтай.

 

Шинэ уран бүтээлийн хүлээлтийг үзэгчиддээ үүсгэсэн Ариунаа Хакухо аваргийн хүндэтгэлийн цэнгүүнд ирж ая дуугаа өргөсөн юм. Уран хийц, өнгөний зохилдолгоог гайхалтай зохицуулсан түүний энэ өдрийн гоёл содон байлаа.