Балбын нэгэн тосгонд 10 настай Живан Кохар гэдэг хүүгээр тахил өргөсөн байна гэж Reutersагентлаг мэдээлэв. Цагдаагийнхан хүүгийн цогцсыг олоход толгойг нь тасадсан байжээ.
Уг аллагыг Кодай Харижан гэдэг хүн захиалжээ. Хэд хоногийн өмнө өвчтэй хүүгээ эмчлэх гээд тэр хүүд 50 рупий өгнө гэж амлан хуурч тосгоны захын сүмд авчирсан гэнэ. Тэнд хүлээж байсан төлөгч гэх этгээд хүүгээр тахил өргөх ёслолыг хийжээ. Цагдаагийнхан энэ хэргээр 11 хүнийг баривчилсан байна. Тэдний хувьд бүгд бүх насаараа хоригдох ял авах бололтой.
Кудийя тосгон нь Энэтхэгтэй хил залгаа нутгийнх бөгөөд тэнд амьдардаг энэтхэг үндэстнүүд мал амьтнаар тахил өргөх уламжлалтай ажээ. Гадхимаи гэдэг наадмаар 400 мянга хүртэл гахай, тахиа, ямаа, харх, тагтаа зэргээр тахил өргөн хөнөөдөг гэнэ. Нутгийн захиргаа нь энэ бүдүүлэг уламжлалтай тэмцэх тусгай хөтөлбөр явуулж байгаа ажээ.
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ