Олон улсын чанартай миссийн тэмцээнд амжилттай оролцсон загвар өмсөгч Ө.Буянхишиг ихэвчлэн фото моделийн чиглэлээр ажилладаг байсан. Найз залуутайгаа хамт хосуудад зориулсан хувцасны дэлгүүр нээсэн тэрбээр томоохон компанийн сурталчилгаанаас бусад үед хувийн биенесээсээ өөр юуг ч анхаардаггүй гэж ярьдаг юм билээ.
“Мөнгө бол зөвхөн хэрэглээ. Хэрвээ хүн хийж бүтээж чадна гэсэн зүйлдээ итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй байж чадвал мөнгө аяндаа араас гүйгээд ирнэ. Тэгэхээр мөнгөний төлөө өөрийгөө танигдахааргүй болтол нь өөрчилж, үхэн хатан гүйх утгагүй” хэмээн бардамхан хэлж суусан мисс бүсгүй өөрийнхөө бүх зүйлд сэтгэл хангалуун явдаг гэсэн.
МАН-д элсэж, томоохон улстөрчидтэй ойр дотно нөхөрлөх болсноор мисс бүсгүйн ажил амьдралд ихээхэн өөрчлөлт гарч, сүүлийн жилүүдэд элдэв янзын сургалтанд урилгаар лекц уншиж эхэлсэн аж. Мөн хоёр ч ресторан ажиллуулж, хувийн бизнесээ амжилттай өргөжүүлж яваа Ө.Буянхишиг өөр олон салбарт хүч үзэхээр төлөвлөсөн гэнэ шүү.
"Алтан цом"-ын төлөө “М-Си-Эс Энержи” баг, “Хатант интернэшнл” багтай өрсөлдөнө
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна