Дуучин с.Сэрчмаатай хамтран онлайн ток шоугаа тун ч амжилттай хөтлөн явуулж байгаа хөтлөгч Р.Нямбаярын эхнэр ийнхүү бухимджээ. “Монголын сайхан бүсгүй-2007” тэмцээний “Мөнгөн эрдэнэ” өргөмжлөлт мисс бүсгүй маань анхны амьдралаасаа нэг хүүтэй үлдсэн бөгөөд сүүлийн жилүүдэд хөтлөгч залуутай хамтран амьдрах болоод байгаа.
“Үнэн үү” ток шоугаар олонд танигдсан хөтлөгч Р.Нямбаяр ч гэсэн, өмнө нь гэр бүлтэй байсан бөгөөд мисс бүсгүйг сонгохын тулд эхнэр, хоёр хүүхдээ хаясан хэмээн буруутгах хүмүүс цөөнгүй бий. Хэн, хэн нь хоёр дахь сонголтоо хийгээд байгаа энэ үед элдэв хэл ам, цуу яриаг ч үл тоон хамтын амьдралаа эхлүүлсэн тэдний хувьд бас ч гэж чамгүй олон шалгуурыг давсан гэлцдэг.
Хайртдаа зориулан шүлэг тэрлэж, хоёр ч дуу зохиосон гэх мисс Б.Ганболор харин саяхан “Миний амьдрал хүмүүст хамаагүй л баймаар... Гэтэл тийм биш бололтой. Ам хэлээ уралдуулаад л ийм тийм гэцгээх юм. Би хүмүүсийн бас сэтгүүлчдийн бичиж байгаа зүйлд эмзэглэхгүй ээ. Найз нөхөд, ар гэрийнхэн, ажил төрлийн хүмүүст л эвгүй санаддаг байх гэж хааяа бодох юм. Урьд нь амьдралтай байгаа л биз, болж бүтэхгүй гээд салаа л биз.
Урьд нь амьдралтай байж байгаад салахаараа муу хүн болчихдог юм уу. Үгүй гэж бодож байна. Нба минь харин ч мундаг эр хүн шүү. Р.Нямбаяр, Б.Ганболор нарын нэр хүндэд халдахгүй байна уу. Зүгээр байхад минь үг хэлээр гутаан доромжлох гэж оролдож байгаа хүмүүст энэнээс өөрөөр яаж ч хэлэхэв дээ” хэмээн бухимдангуй бичжээ.
"Алтан цом"-ын төлөө “М-Си-Эс Энержи” баг, “Хатант интернэшнл” багтай өрсөлдөнө
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна