Г.Өсөхбаяр хамаг хүчээ шавхлаа


Наадмын бөхийн барилдааны зүүний магнайд би гарна гэсэн дархан аваргуудын маргаан хэсэгтээ л монгол түмнийг талцуулаад авсан. Тэгвэл зүүний магнайг тэргүүлж зүлэг ногоон дэвжээнээ зодоглосон Монгол Улсын дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр наадамчин олноо баясгасан барилдааныг үзүүлж чадлаа. Тэрээр дөрөв давж, тавын даваанд Ховд аймгийн харьяат улсын начин Б.Батзаяаг амлаж өвдөг шороодсон юм.

 

Хэдийгээр ид үеэ өнгөрөөсөн дархан аварга маань ид барилдаж байгаа залуу начинтай тавын давааны төгсгөл хүртэл үнэн хүчийг шавхан барилдсан нь наадамчдыг баярлуулж чадлаа. Ямартай ч начин төрүүлэх гэсэнгүй, хамаг хүчээ шавхан давахын төлөө барилдлаа хэмээн тэд дархан аваргадаа ам сайтай байна