Монголын түүхтэй холбоотой гадаад иргэд


Ярослав Гашек 1883-1923

Чехийн алдарт зохиолч Я.Гашек /Эрэлхэг цэрэг Швейк зохиолын эзэн/ Монголын үнэн сонинг гаргахад идэвхийлэн оролцож байсан юм.

 

 

 

 

 

 

 

Л.М.Карахан    /1889-1937/


Л.М.Карахан 1924 оны 5сарын 31 нд /ЗСБНХУ ба Дундад иргэн хоорондын асуудлыг зохицуулах тухай /хэлэлцээрт  Бээжинд гарын үсэг зуржээ. Энэ баримт бичгийн 5-р зүйлд /ЗСБНХУ нь Гадаад Монголыг ДИУ-ын бүрэлдхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрч ,ДИУ ын тэндхи бүрэн эрхийг хүндэтгэнэ гэжээ/Норс Чайна Стандарт" сонин "Монгол нь Хятадын нэг хэсэг гэдгийг Большевик намын төлөөлөгч анх удаа зөвшөөрч байгаа нь энэ. Өөр илүү том эрх ашиг хөндөгдөж байгаа учраас Монголыг чөлөөлөгсөд өнөөдөр эргээд Монголыгоо золиосонд гаргахад бэлэн байна. Ноён Карахан Зөвлөлт засгийг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн ганцхан зорилготой л иржээ" гэж бичиж байсан байна.

 

 

 

Турар  Рыскулов  /1894-1938/

1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хурлаар нийслэл хүрээний нэрийг өөрчлөх асуудал яригдаж эхэлжээ. Олон хүн санал гаргасны дотор Коминтерны Рыскулов, Васильев, нар монголчууд олон баатартай тэр нь улааны баатрууд болох ёстой, иймд Улаанбаатар гэдэг нэр өгье гэснээр батлагдсан гэж 1956 онд хэвлэгдсэн нэгэн баримтад дурьджээ. Баатарвангийн хошууны мэйрин Дамдинсүрэн " Монголын Бээжин "гэж нэрлэе" гэсэн байхад Богдхан уулын аймгийн Бавуу "Ар бээжин гэвэл зохилтой" гэжээ. Мөн Ханхөгшин уулын хошууны Дуламдорж "Их хүрээ", Хүрээ маралын уулын хошууны занги Гиваа "баатар хот" гэх зэргээр санал гаргаж байжээ.

 

 

 

Америкийн Дэд Ерөнхийлөгч Х. Уоллес

Алс Дорнодын байдал, түүний дотор Монголын тухай тодорхой мэдээлэл олох зорилгоор АНУ-ын Дэд ерөнхийлөгч Хенри Уоллес 1944 оны 5 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 10-ныг хүртэл ЗХУ-ын Алс Дорнод, Дундад Ази, Сибирь, Хятадын зүүн хойд мужууд, төгсгөлд нь Монголд ирсэн нь албан ёсны харилцаагүй хоёр улсын харилцааны түүхэнд шинэ үеийг эхлүүлжээ.  Дэд ерөнхийлөгч Х.Уоллесын хамт америкийн нэрт Дорно дахиныг судлаач, монгол судлалыг үндэслэгч Оуэн Латтимор зэрэг хүмүүс ирж байсан ихээхэн ач холбогдол бүхий үйл явдал юм.Монголыг НҮБ-д элсүүлэхийн төлөө 1940-өөд оны сүүлээр АНУ нэг удаа санал өгсөн байдаг.

 

 

Оуэн Латтимор  /1900-1989/
Анх 1929 онд Өвөр Монголын Жирмэн  аймаг, Хөлөнбуйрт ирж байсан. Тэр цагаас Монголыг мэдэж, сонирхож эхэлсэн .Тэгээд  1944 онд АНУ-ын дэд ерөнхийлөгчтэй цуг Монгол улсад ирсэн.Латтимор нь олноо хүндлэгдсэн судлаач байсан ч ЗХУ болон түүнийг дагалдагч Монгол Улсад тал засагч хэмээн хэл аманд ороогдон шүүгдэж байсан.Тухайлбал, Жозеф МсКарти нь 1950-иад оны үед Латтиморийг ЗХУ-н номер 1 тагнуул хэмээн буруутгаж байжээ. Латтимор нь хэдийгээр олноо нэрд гарсан Хятад судлаач гэгдэж байсан ч Монголын түүх, Америк-Монголын харилцааны тухайд тодорхой байр суурийг эзэлдэг. О.Латтимор нь ОУМСХ-ны  анхны ерөнхийлөгч юм .

 

 

Юань Шикай / 1859-1916/
Юань Шикаи 1919 оны намар Сюй Шужанаар  удирдуулсан цэргийн хүчийг Монголд оруулав . 1919 оны 11-р сарын 22 нд гадаад  Монголын автономыг устгасан тухай зарлиг гаргав . Монгол цэргийн зэвсэгийг хураан тарааж, Богд хааныг Хятадын ерөнхийлөгчийн хөрөгт  мөргүүлэх шившигт ёслолыг шар ордонд үйлдэв.

/Чин улсыг Дундад Иргэн Улс болгон халсны тул бидний улсын хүн, үүнээс хойш өмнөд, умардыг нэгэн гэр болгон бүх улсыг нэгэн адил болгон үзэхийн тул ..Манж, Монгол, Хотон, Баруун зуу хэмээн ялгаварлан үзэж, нэн зохилдохгүй. ...Бүү Дундад Иргэн улсын  засгийн бодлогыг тогтоогүй хэмээн шалтгаацан гэмийг өдүүлж гоёчоор явагтун. Бүү шинэ улсын цааз зарлалыг нийтээр тараагүйд шалтгаацан санааны дураар эвдэгтүн/ гэсэн цахилгаан утас Монголын засгийн газарт ирүүлж байжээ.

Юань Шикай 1912 онд Засгийн газартаа Монгол, Тvвдийн хэрэг эрхлэх газар байгуулж, 1914 онд хэрэг эрхлэх танхим болгож, эдvгээгийн Тайваньд буй Монгол-Тvвдийн Хороог байгуулж 1929 онд єрх тусгаарласан Монгол, тусгаарлахаар завдсан Тvвдийн ард тvмний асуудлыг хариуцуулжээ.

 

М.С.Горбачёв.

Л.И .Брежнев 1974 онд ирж буцсаны дараа МАХН -ын ээлҗит Их хуралд оролцохоор ирсэн М.С.Горбачев ЗХУ-ын коммунист намын тєв хорооны хєдєє аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн дарга байв. К.Черненкогийн үхлийн дараа эрч хүчтэй залуу М.С.Горбачев 1985 оны 3-р сард нам төрийн удирдлагад гарч ирэн Өөрчлөн байгуулалт Ил тод байдал Ардчилалыг зөвлөлтийн амьдралын бүхий л хүрээнд цоо шинээр дэвшүүлэн гаргаж тавьжээ. 1984 онд Кремлийн эмч Е.Чазовын  оношоор Москвад аваачсан Ю.Цэдэнбалыг гэрийн хорионд оруулах үйл ажиллагааг зохион байгуулсан.

 

 

 

 

 

 

А.Д .Симуков буюу "шар" Дамдинсvрэн /1902-1942/
Оросын нэрт эрдэмтэн,Монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А.Д .Симуков Монголчуудын дунд "шар" Дамдинсvрэн гэж алдаршсан нэгэн эр 1923-1939 он хvртэл Монголд амьдарсан юм. Энэ нь Улсын Их Хурлын гишүүн С.Оюуны євєг эцэг А.Д.Симуков билээ. А.Д.Симуков Монголын тvvх, угсаатны зvй, газар зvй, зан заншил зэргийг нэвтэрхий судалж, шинжлэх ухааны анхны байгууллага болох Судар бичгийн хvрээлэнг байгуулсан тvvхтэй.

 

 

 

 

 

И.В.Сталин
1936 оны эцсээр А.Амар ЗХУ-д айлчилж Зөвлөлтийн эрх баригчидтай  уулзаж ярилцсан байна. Тэр үед И.В.Сталин  А.Амарт онцлон анхааруулж/ Монгол улс лам нараа даруй устга, чухам яаж устгахыг би мэдэж байна. Харин ерөнхий сайд та энэ ажлыг явуулахад хувийн зөвшөөрөл өгөх нь чухал байна гэжээ/.


1936 оны 3 дугаар сарын 1-нд Сталины хийсэн мэдэгдэл нь: "БНМАУ-ын тусгаар тогтнолд занал хийлэн тус улс руу Япон улс халдан довтолбол бид БНМАУ-д туслахаас єєр аргагvй. Бид 1921 онд тусалсан шигээ туслах болно" гэж хэлсэн байна. Энэ мэдэгдлийн хариуд Хятадын ГХЯ-ын сайд Жан Цюн 1936 оны 4 дvгээр сарын 7-нд эрс эсэргvvцсэн мэдэгдэл хийв. Тэр Гадаад Монгол нь Хятадын нэг хэсэг гэдгийг ЗХУ хvлээн зөвшөөрч, Хятадын бvрэн бvтэн байдлыг хvндэтгэж байна" гэсэн Зөвлөлт-Хятадын 1924 оны хэлэлцээрийг vндэс болгон ямар нэг гадаадын улс орон Монголтой хэлэлцээр байгуулж болохгvй гэж мэдэгдсэн байна.
АНУ, Их Британийн Засгийн газрууд Алс Дорнодод Японы цэргийг бут цохиход туслахыг ЗХУ-аас хvсэв. 1945 оны 2 дугаар сарын 11-нд Ялтын хэлэлцээрт оролцогсод гарын vсэг зурав. Энэ хэлэлцээрийн эхний бvлэгт  Гадаад Монголынтусгаар тогтнолыг хадгалах" гэж тов тодорхой бичсэн байна. Х.Чойбалсан 1942 оны 11-р сард БХК(б)-уудын намд элсэхээр И.Сталины нэр дээр өргөдөл гаргаж байсан агаад 1949 оны 9-р сарын 30-нд Сочид И.Сталинтай уулзахдаа, "Хэрэв дотоод Монгол манай улстай нэгдвэл яваандаа СССР-ийн холбооны улс болоход болох уу?" гэж асуухад И.Сталин:"Танайх манай холбооны улс болох хэрэггүй. Бид Гадаад,дотоод хоёр Монголыг нэгтгэхийг дэмжихдээ Оросын харьяанд ч орохгүй, Хятадын харьяанд ч орохгүй нэгдсэн нэгэн тусгаар улс байхыг хүсэж байна" гэж зөвлөсөн байна. 

 

Николай Афанасьевич Крючков  /19910-1994/

1966-онд ЗХУ-ын ардын жvжигчин, социалист хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Н.А.Крючков "Үер" кинонд тоглохоор Монголд ирэв. Тэрбээр өнгөрсөн зууны 20-иод онд Монголд ардын хувьсгал ялуулах нөхцөлийг хангасан Монголын партизанууд хийгээд Улаан армийн дайчдыг Өргөө (Улаанбаатар) хотын орчимд Туул голоор гаргадаг завьчин орос өвгөний дvрд тоглосон юм.

 

 

 

 

 

Георгий Константинович Жуков /1896-1968/

Эх орны дайны үед Япон яагаад манайх руу довтолж зүрхлээгүй вэ гэвэл, тэр үеийн Японы удирдлага Халхын голд хатуу сургамж авсантай холбоотой гэж би боддог. Бас Халхын голд Л.Дандарын командалсан зургадугаар морин дивиз сайн байлдсан. Бас Халхын голд нөхөр Ж.Лхагвасүрэн байлдааны ангиудыг сайн удирдсан. Ялангуяа цэргүүдийн дотор нам, улс төр, ухуулга таниулагын ажлыг их сайн зохион байгуулж байсан. Хүн нэг бүрт үнэнийг мэдрүүлэх, эх орноо хайрлах, дайсныг үзэн ядах, дарга цэргээ харилцан хүндэтгэх явдал маш чухал. Ер нь цэрэг хүний хөдөлмөрийг хэзээ ч, ямар ч үед хайрлаж байх учиртай юм шүү. Монгол Улс намайг улсынхаа баатар болголоо. Ер нь Монголчууд минь намайг хэзээ ч, ямар ч үед мартаагүйд үргэлж баярладаг. Ерөөсөө би энэ ард түмэнд ач тустай юм хийе, энэ л миний амьдралын хамгийн гол зүйл гэж бодож явсан юм.


Жанжин Г.К.Жуковыг манай улс Баатар цол олгож, Сүхбаатарын одон, байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж байлаа. Мөн 1946 онд түүнийг Улаанбаатар хотын хүндэт иргэн болгожээ.  Дэлхийн 2р дайний дараа маш  их нэрд гарсан Г.К.Жуковоос болгоомжилсон Сталин түүнийг Москвагаас цөлж ,хүнд байдалд орсон Н. Хрушев түүнийг дуудан тусламж авчээ ЗХУКН ын их хурал дээр Жуков хэрвээ Н.Хрушевийг огцруулбал ЗХУын армид хандах болно гэж хэлжээ. Хрушев албандаа хэвээр үлдэж харин Г.К.Жуковын хэлсэн үгийг мартсангүй . Тэр Хрушевийг утасдахыг хүлээн нойрны эм уусаар гэртээ нас баржээ.