БНСУ-д эмчлүүлэхээр явсан Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын бие сайнгүй байгаа мэдээлэл байна. Монгол эмч нар түүнд “эсийн алдагдал” буюу олон эрхтний архаг дутмагшил” гэсэн онош тавьсныг БНСУ-ын эмч нар ч баталжээ. Энэ нь өлсгөлөнгийн дараах гиперкатаплизм гэх буюу бүх эд эрхтэн нь эсээ алдаж буйн хүнд хэлбэр юм байна.
Олон сар чийгтэй, тоос шороотой хүнд нөхцөлд хоригдож, өлсгөлөн зарласнаас гамриттай болж Монголд байхдаа хагалгаанд орсон. Гэтэл энэ нь хүндэрч чих рүүгээ орж идээлж бугалснаар тархинд нь нөлөөлөх магадал өндөр болсон тул Солонгос эмч нар хэд хоногийн өмнө яаралтай хагалгаа хийжээ.
Түүнийг эхнэр О.Цолмон нь сахиж байгаа бөгөөд ар араасаа цуварсан зайлшгүй шаардлагатай хагалгаануудаас болоод Н.Энхбаярын бие сайнгүй байгаа аж. Өчигдөр мөн мөрний шөрмөсөө залгуулах хагалгаа хийлгэсэн мэдээлэл байна. Энэ гэмтэл нь түүний баривчилгаа болон өөр бусад гадны шалтгаанаас үүссэнийг ойрын хүмүүс нь үгүйсгэсэнгүй.
Ирэх долоо хоногийн эхээр МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдавга болон МАХН-ын удирдлагууд Н.Энхбаярын эрүүл мэндийн талаар мэдээлэл хийх сураг байна.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ