Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Moderator
11 минутын өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсөл батлагдсанаар,

-Хохирогч дахин хохирдог сөрөг үзэгдлийг таслан зогсооно.

-Гэрчийн аюулгүй байдлыг бүрэн хангаснаар гэмт хэргийн шийдвэрлэлт шуурхай болж, нуугдмал гэмт хэргүүд илэрнэ.

-Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллага нь мөрдөгч, прокурор, шүүхээс хараат бусаар бие даан хэрэгжүүлнэ.

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрх хангагдана.

-Хамгаалалтад авах субъектийн хүрээ өргөжиж, хүний эрхийг өргөн хүрээнд хамгаалах боломж бүрдэнэ.

-Хүний эрхийг хангасан гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоо бэхжиж, хамгаалалтын арга хэмжээний чанар, хүртээмж нэмэгдэнэ.

-Шүүн таслах ажиллагааг аюулгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангаж, шүүгчийн хараат бус байдлыг ханган, шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ гэж үзлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна