Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Moderator
17 минутын өмнө

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:13-ны өдөр Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Улаанбаатар хот орчмоор их цас орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна.

2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар үүлшинэ. 13-ны өдөр Ховд, Увс, Завханы зарим, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Өвөрхангайн хойд, Хэнтийн баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн хойд хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр 3-8 хэм, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангийн тал нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Их цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өчигдрөөс 6 хэмаар хүйтэрч 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өчигдрөөс 6 хэмаар хүйтэрч 1-3 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлэрхэг. Их цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өчигдрөөс 8 хэмаар хүйтэрч 0-2 хэм дулаан байна.

2026 оны арваннэгдүгээр сарын 14-нөөс
2026 оны арваннэгдүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

13-14-нд шилжих шөнө Увсын баруун, Баян-Өлгий, Завхан, Архангай, Булганы зарим, Төв, Хэнтийн ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангай, Дорнодын хойд сумдын нутгаар 0.1-8.0 мм нойтон цас, цас орж, 14-ний өдөр Баян-Өлгий, Увс, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Завханы зүүн, Өвөрхангайн хойд сумдын нутгаар, 14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завханы зарим, Ховд, Говь-Алтайн ихэнх сумдын нутгаар, 15-ны өдөр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангайн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх, Өмнөговь, Дундговийн баруун сумдын нутгаар 0.0-3.0 мм, 16-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Дундговийн ихэнх, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Өмнөговийн зарим сумдын нутгаар, 17-нд Төв, Сэлэнгэ, Дорноговийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-6.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна