”Нарантуул” захад гал гарлаа


"Нарантуул" олон улсын худалдааны төвд гал гарлаа. Гал өглөөний 06.10 цагийн үед тус төвийн хүнсний захад буюу битүү дээвэртэй байрны дээврээс анх гарсан гэх мэдээллийг эхний байдлаар өгч байна. Галын улмаас битүү дээвэртэй хүнсний зах тэр чигтээ шатжээ. Гал сөнөөгчид зах руу нэг ч хүнийг нэвтрүүлэхгүй байна. Учир нь шатсан хүнсний зах дотор лаазалсан, тэсэрч дэлбэрэх аюултай хүнсний бүтээгдэхүүн, хийн баллон их хэмжээгээр байгаа аж. 


Галыг унтраахаар Онцгой байдлын албаныхан хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Галын шалтгааныг мэргэжлийн байгууллагууд тогтоох юм. "News" агентлаг дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.