ҮНДЭСНИЙ ЛУУВИРЧИН ЖИ-МОБАЙЛ БОЛИОЧ ДЭЭ
Би уг нь Жи-Мобайл гэдэг утасыг анх худалдаанд гарсны дарааханаас нь өнөөг хүртэл хэрэглэж ирсэн үнэнч хэрэглэгч нь билээ. Дөнгөж эхлэж байгаа компани гээд л элдэв алдаа дутагдал гарах бүрд нь тэсэд л өнгөрдөг байлаа. Хамтран ажиллаж байсан нэг ах маань чи бизнес хийх гэж байгаа бол ийм утсаар яаж холбогдох гээд байгаа чамтай ярих гээд арав хорь залгалаа гээд л бухимдаж байсан нь одоо толгойд орж ирж байна. Гэвч энэ бүхнийг тэсээд даваад гараад ирсэн мань мэтийгээ гомдоож шудрага хөдөлмөрөөр олсон хөлс хүчийг минь луувирдаж байгаад гомдож байна. Өөрсдийн гаргасан алдаагаа бүрэн залруулахгүй буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн атлаа гомдолыг минь барагдуулахгүй “таныг за яахав гээд бид...” гэх мэт үг хэлээр дугаараа нууцалж залгаад ярьж байгаа нь үнэнч үйлчлүүлэгчээ гомдоож байна. Хэл ам хийж сурсанаараа би л энд ингэж бухимдаж бичиж суугаа хэдий ч хөдөө орон нутгийн хэлий гээд ч үг нь хүрэхгүй байгаа над шиг хохирсон хүн хэд байгааг ёстой би таашгүй гэдэг л байх даа
Миний хэрэглээ сарын 50,000 лимит хүрээд гарах эрх нь хязгаарлагдах гэрээ хийсэн хэдий ч миний төлбөр 307,499,29 гэж гарсан бөгөөд энэхүү төлбөрөө нэхэмжилж утасыг минь хаасан ийм юм байх ёсгүй гээд хийсэн гэрээгээ бариад очтол та энэ гэрээг өөрөө засварласан байна гэж гомдосон намайг луувирчин болгож нэг үзээд үнэнд дийлдэж миний энэхүү төлбөрийг зохих ёсоор шийдэж өгнө гэсэн боловч бүрэн шийдэж намайг хохиролгүй болгоогүйн дээр утас чинь хаагдахгүй та санаа зоволтгүй гэж ам таглаад 2013 оны 8 дугаар сар 21- өглөөний ажлийг минь тэр чигээр нь алдуулж орхилоо ийм л нэгэн явдал надад болж луувирдуулаад хохирогч болоод явж байна даа
СЭРЭМЖИЛҮҮЛХЭД хэрэв та Жи-Мобайлын хэрэглэгч бол гэрээгээ нэг хараад төлбөрөө шалгаад үзээрэй ард түмэн минь.
Энэхүү ард түмэндэ хандаж илгээсэн ил захидалын мэдээллийн эх сурвалж нь миний бие байх бөгөөд олон хүнд сэрэмжилүүлэх зорилгоор түгээн дэлгэрүүлэхийг зөвшөөрч байгаа болно.
Байчууд овогт Гомбосүрэнгийн Эрдэнэтөгс tugsoo20@gmail.com
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа