Казакстанд хүүхдүүдийн дунд явуулдаг гоо сайхны тэмцээний найруулагч, хөтлөгч Дмитрий Еретенко өмнө нь интернетээр хүүхдийн порно кино хийсэн, түгээн дэлгэрүүлсэн хэргээр ял эдэлж байсан нэгэн ажээ. Еретенко гэгч энэ эр өмнө нь Петраковский гэдэг нэртэй байсан бөгөөд баян үйлчлүүлэгчдэд бага насны онгон охид нийлүүлж, хүүхдийн порно кино хийдэг байжээ. Жишээлэхэд Петраковский үйлчлүүлэгчдээ 13 настай онгон охин олж өгөөд хоёр мянган доллар дээр нь нэмэлт үйлчилгээний хөлс авдаг байжээ.
Түүнийг 2004 онд энэ хэргийн улмаас баривчилсан бөгөөд Петраковский таван жил хагас торны цаана сууж байгаад гарч ирсэн аж. Ингээд тэр төрөлх Уральскдаа эргэн ирж, эхнэрийнхээ овгоор Еретенко гэж овоглоод телевизэд хүч үзэх болсон байна.
Гэхдээ мөн л хүүхэдтэй холбоотой ажилд. “Бяцхан мисс, мистер” шалгаруулах тэмцээн түүний удирдлага дор Уральск, Усть-Каменогорск, Костанае болон өөр хэд хэдэн хотод болжээ. Харин энэ үед түүний өнгөрсөн амьдрал санамсаргүй дэлгэгдсэн байна. Нэгэн эр түүнийг өмнө нь бага насны хүүхэд зуучлагч байсныг нь таньжээ. Одоо түгшсэн эцэг эхчүүд экс гэмт этгээдийг хэн бага насны хүүхдүүдтэй ажилладаг ажилд оруулсныг тогтоохоор оролдож байгаа гэнэ.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ