“А-Capella” энтертаймент студиэс Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран “Амжилтын эзэд” супер шоуг зохион байгуулахаар болоод буй юм. Тус шоунд Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж үндэсний сур харваа, усан сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай харвах зэрэг 12 төрлөөр оролцохоор болсон. Урлаг, спортын олон алдартнууд уригдсан шоуны бэлтгэлийн үеэр нэгэн сонирхолтой үйл явдал өрнөжээ.
Сур харвааны төрлийн зураг авалтын үеэр их аварга Д.Дагвадорж, жүжигчин Н.Ялалт нар мөрийцөж, хэн ялагдсан нь өрсөлдөгчөө үүрэхээр болжээ. Аварга сурын тэмцээнд илүү харваж, Н.Ялалтыг ялсан тул ярьсан ёсоор жүжигчин Н.Ялалт хүнд жинтэй аваргыг үүрэн, 20 гаруй метр газар гүйжээ.
Үндэсний сур харвааны төрөлд их аваргаас гадна Монгол Улсын гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун нарын харваачид оролцож байгаа ажээ.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна