Улсын драмын эрдмийн театрын жүжигчин У.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “GUG” продакшн байгуулснаа зарлаж, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” хэмээх анхны бүрэн хэмжээний кинондоо тоглож буй.
Гэхдээ тэд өөрсдийн нэрний товчлол болох “GUG” продакшн байгуулахаа азнаж, бүгд “Хувьсал”-ын жүжигчид болжээ. Тиймээс дээрх кино “Хувьсал” продакшны нэрээр олонд хүрэх аж. “Хувьсал” ч бай, “GUG” ч байсан нэг л дээвэртэй тул үүнд нэг их ялгаа гарахгүй. Учир нь “Хувьсал” продакшны захирал Г.Цоггэрэл жүжигчин У.Уранчимэгийн нөхөр бөгөөд түүнийг үзэсгэлэнт эхнэрийнхээ уран бүтээлийн хамгийн сайн дэмжигч гэдэг.
Эхнэрийнхээ хүсэл сонирхлыг хүндэтгэж, олон жил театрын жүжигчнээр ажиллуулсан Г.Цоггэрэл одооноос харин продакшныхаа уран бүтээлд шаргуу орох бололтой. Түүний гэргий одооноос нөхрийнхөө продакшнаар овоглох төдийгүй театрын сор болсон Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг “Хувьсал”-д урвуулж чадлаа. Энэ бүсгүйчүүд бүгд Драмын театрын гэрээгээ цуцалж, “Хувьсал”-д албан ёсоор иржээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа