МУГЖ С.Жавхлан ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартай дуучидтай хамтран “Хамаг Монгол” төслийг зохион байгуулж, Монгол улсаас тоглолтоо эхлүүлсэн. Энэ тоглолтод Халимаг, Буриад, Тува зэрэг улсын алдартай дуучид ирсэн байхад манай улсын соёлын яамнаас нэг ширхэг хүн ч үзэгдээгүй гэдэг.
Түүнчлэн хамгийн сүүлд Буриад, Улаан-Үдэд тоглолтоо хийгээд байгаа бөгөөд Буриадад тоглолтоо хийхэд Соёл урлагыг хариуцсан сайд Цыбиков Тимур Гомбожапович хүлээн авч уулзан баяр хүргэсэн. Ерөнхийдөө тойрон тоглолтыг тухайн улсын соёлын сайд, яам нь дэмжиж, баяр хүргэж, хүлээн авч уулзаж байгаа юм билээ.
Гэтэл Монгол улсын соёлыг хариуцсан Соёл, спорт аялал жуулчлалын яам таг чиг. Өөрөөр хэлбэл, Монгол туургатнуудын тоглолтыг Ерөнхийлөгчөөсөө ч дутуу үнэлж байгаа гэхэд болно.
Угтаа бол энэхүү тоглолтод Соёл, спорт аялал жуулчлалын яам хамгийн их хамаатай аж.Тодруулбал, энэхүү төсөл үндэснийхээ уламжлал, язгуур урлаг, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх, мөн Монгол туургатнууддаа Монгол үндэсний талаар таниулах, тэднээс өвлөгдөн ирсэн ёс заншлыг бусад туургатнууддаа таниулах мэдүүлэх зорилготой. Үүнээс харахад, Соёлын яамны ажлыг Самандын Жавхлан хийж яваа бололтой.
Эх сурвалж www.shuurhai.mn
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа