Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас өдөр тутам явуулдаг ээлжит хяналт, шалгалтын хүрээнд Монгол Улсад хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж байсан БНСВУ-ын нэр бүхий дөрвөн иргэнийг 8 дугаар сарын 15-ны өдөр албадан гаргалаа.
Эдгээр иргэн манай улсад хууль бусаар оршин суухын зэрэгцээ Вьетнам авто засварын газарт ажиллаж байжээ. 2013 оны эхний найман сарын байдлаар манай улсад хүчин төгөлдөр бус хуурамч бичиг баримтаар нэвтэрсэн нь нотлогдсон, түр ирэгч виз бүртгэлийн журам нэг жилд хоёр удаа зөрчсөн,
виз болон оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, тус улсад ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн зэрэг үндэслэлээр нийт 20 орны 951 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаад байна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ