Жүжигчин, дуу оруулагч Н.Ялалт буюу Агаа ажил амьдралаа зохицуулахын төлөө олон жил зүтгэсэн ч түүний хувийн амьдрал нь харин төдийлөн дардан байгаагүй. Гурван ч эхнэрийн нүүр үзсэн түүнийг хувийн амьдралдаа нэлээд тогтворгүй нэгэн гэдэг юм билээ. Түүний анхны эхнэр нь “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан хэмээх хөөрхөн нүд, эгдүйтэй инээдээрээ үзэгчдийн танил болсон бүсгүй. Тэд оюутан ахуй цагаасаа амьдралаа холбосон бөгөөд хөөрхөн хүүгийн эцэг, эх болцгоосон ч төдийлөн удаан хамт амьдраагүй гэдэг. Анхны эхнэрээсээ салмагцаа хоёр дахь амьдралаа эхлүүлж, дахин гал голомтоо бадраасан Н.Ялалтын удаах эхнэр нь мөн л хөөрхөн хүү төрүүлж өгсөн. Гэвч тэд бас л салцгаасан. Харин хэдэн жилийн өмнө “Үнсэлт” хэмээх эротик кинонд хамтран тоглосон Жэнни гэх бүсгүйтэйгээ нэлээд хугацаанд хамтран амьдарсан. Гэвч Жэнни нь тийм ч сайн гэргий байж чадаагүй бөгөөд олон эртэй нэр холбогдож, нөхрийнхөө чихнээс “хонх” уяж, багагүй зовоосон гэдэг. Тиймээс өнгөрсөн жилээс Хишгээ гэх 15 насаар дүү жүжигчин бүсгүйтэй хамтран амьдарч байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 30 гаран насандаа 3 эхнэрийн нүүр үзсэн жүжигчин залуу маань энэ удаа 4 дэхь эхнэрийн аянд морьдон залуу жүжигчин бүсгүйг уургалсан бололтой. Хувийн амьдрал нь уран бүтээл шигээ тийм ч дардан байдаггүй энэ эрхэм насны ханиа хэзээ олох бол?
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа