Оюутолгойн далд уурхай түр зогссонтой холбоотойгоор 2000 ажилчиндаа түр зогсолтын олговрыг нь өгч, ажлаас түр чөлөөлжээ. Оюутолгойгоос өнгөрсөн гурван өдрийн хугацаанд 2000-аад ажилтныг нутаг буцаахаар тээвэрлэж буй бөгөөд таван онгоцоор тээвэрлэлт хийж, зарим ажилчнаа автобусаар зөөж буй аж. Мөн ажил түр зогсож байгаатай холбоотойгоор компанийн гарах хаалганы хамгаалалтыг чангатган, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон байна. Нутаг буцаж буй 2000-аад ажилчдын бараг 90 орчим хувь нь монголчууд бөгөөд тэд Оюутолгойн гурван үндсэн гүний уурхайд ажиллаж байсан юм.
Оюутолгойн далд уурхайг зогсоож буй нь “РиоТинто” компанийн зүгээс Оюутолгойн 34 хувийн хөрөнгө оруулагч болох Монголын Засгийн газарт үзүүлж буй шантааж гэж тайлбарлаж хүмүүс байгаа бөгөөд нэмэлт хөрөнгө оруулалтын асуудлыг шийдтэл “түр зогсолт” үргэлжлэх бололтой.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа