МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр сулллагдсанаасаа хойш гэртээ нэг хэсэг амарч, улмаар эмнэлэгт эргэн хэвтсэн билээ. Учир нь түүний бие нэлээд муудсан бөгөөд яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол амь насанд нь аюултай хэмээн эмч нар мэдэгдээд байсан.
Харин тэрбээр өчигдөр БНСУ-ыг зорьсон байна. Түүний биеийг Монголдоо эмчлэх боломжгүй хэмээсэн. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Манай эмч нар эсийн задрал гэж оношилсон. Байнгын жингийн алдагдал ч үүнийг баталсан.
Гэхдээ бид бүрэн оношилж чадаагүй. Чадахгүй учраас эмчилж бас чадахгүй” гэж байсан бөгөөд энэ хугацаанд хэд хэдэн эмнэлэг рүү шинжилгээгээ явуулсан, хариу ирэхийг нь хүлээж байна гэж намыхан нь мэдэгдэж байсан. ХаринБНСУ-ын эмнэлгийнхэн эмчлэгдэнэ гэж ам гарсан бололтой. Тэрбээр тун яаруухан тус улсыг зорьсон байна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ