С.Ням-Очирынх бүл нэмлээ


Лондонгийн олимпийн хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Ням-Очир аав болжээ. Түүний гэргийг манай шилдэг жүдоч бүсгүй П.Лхамдэгд гэдгийг спорт сонирхогчид андахгүй. Залуу гавьяатын гэргий өнгөрсөн шөнө амаржиж, хосууд хүүтэй болжээ.

Их спортоос төрсөн залуу хосууддаа баяр хүргэн, аз жаргал хүсье.