Өнөө өглөө “Sky resort” цанын баазын урд төмөр замын гарам дээр ноцтой осол гарчээ. Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулах дохио ажиллаж улаан гэрэл ассан байх үед хүнд даацын Камаз маркын автомашин улаан гэрлээр хориотой бүс рүү нэвтрэн улмаар галт тэрэгтэй мөргөлдсөнөөр жолооч цонхоороо шидэгдэн хүнд бэртжээ. Осол болсон хэргийн газарт яаралтай түргэн тусламжийн эмч нар ирж, машины жолооч болон галт тэрэгний жолоочийг эмнэлэг рүү авч явсан байна. Одоогоор ослын газар Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид болон онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна. Урьдчилсан байдлаар Камаз маркийн автомашин галт тэрэгний гармаар гарахаар нэг гармыг нь онгойлгуулахаар зогсож байсан ч төмөр замын ажилчид онгойлгож өгөөгүйгээс галт тэрэг ирж мөргөсөн гэсэн дүгнэлт гараад байгаа юм байна. Мөн камазын жолооч хамгаалалтын бүс зүүгээгүйгээс цонхоороо шидэгдсэн гэдгийг цагдаагийн алба хаагчид хэлж байна.Одоогоор зорчигчидыг автобусаар хотруу хүргэж байна.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ