11 настай энэтхэг охиныг хүчирхийлэхийг завдсан эр өөрийг нь хожим таниад бариад өгчих вий гэж айсандаа түүнийг амьдаар нь шатаасан аймшигт хэрэг Энэтхэгт гарлаа. Охин Калькутт хотын эмнэлэгт хүргэгдээд өвчнөө даалгүй нас барсан байна.
Хүчирхийлэгч охин руу гэрийнх нь ойролцоо халджээ. Гэвч охин өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж чадсан байна. Талийгаач охины ар гэрийнхэний үзэж буйгаар гаж донтон эр өөрийг нь таньж, цагдаад барьж өгөхөөс айсандаа түүн рүү керосин цацаад шатаасан бололтой.
Цагдаа нар энэ хэрэгт нутгийн нэгэн эрийг сэжиглэн баривчлаад байгаа бөгөөд одоогоор байцааж байгаа юм байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Энэтхэгт автобусанд хүчирхийлж, амиа алдсан 23 настай оюутан охины хэргээс болж олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал гарсан билээ.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ