Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "High class" зочид буудалд үйлчлүүлж байсан Ш гэх эмэгтэй зургаан давхрын цонхоор унаж амиа алдсан хэрэг өнгөрөгч нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө гарсан юм.
Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлээд байсан. Тэгвэл УМБГ-аас прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Тодотгоход, бүсгүй амиа алдахаасаа өмнө өөрийн найз 35 настай Г болон БНХАУ-ын иргэн У нартай хамт байсан байдаг. Тиймээс сэжигтнүүдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж байгаа юм.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа