Ээжийгээ асарсан хүн буяныг нь хүртэж амьдардаг гэдэг. 2009 оны тавдугаар сард одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан намаас нэр дэвшиж, орон нутагт ажиллаж байсан үе. Тэрээр Эрдэнэт хотод хийсэн уулзалтынхаа үеэр ижийдээ очоод үнсүүлсэн мөчийг хүн бүр санаж байгаа даа. Тавь хүрсэн хүү нь ээжийдээ очиж үнсүүлээд уйлж суугаа тэр л зураг өнөөдөр ч харагдах шиг.
“Миний хүү ижийдээ нялх л даа” хэмээн Монгол Улсын төрийн тэргүүнд нэр дэвшин эх орондоо сэтгэл чилээж яваа хүүдээ ижий сэтгэл дэвсэн суугаа буурай зурагтаа үзэж суусан олон хүний сэтгэлийг хөндөж чадсан. Тэр л үг хүүд нь ялалт, ард түмний итгэл сэтгэлийг авчирсан гэж хожим нь олон хүн хэлэхийг сонссон.

“88 насны босго давсан ижий минь сэтгэл түвшин жаргаж суух үед нь би жаргааж чадахгүй л байна даа. Эцгийнхээ ясыг өндөлзүүлж байгааг ижий минь сонсоод хараад л сууж байна. Ээж минь “Миний хүү төрийн жолоог түвшин атгаарай. Түмэн олондоо хайртай яваарай гэж захьдаг. Энэ захиас бол миний улс төрийн үйл хэргийн зарчим” хэмээн тухайн үед Ерөнхийлөгч хэлж байсан билээ.
“Хүүгийн минь тухай мянган худлаа яриад ч тэндээс үнэн юм олдохгүй” хэмээн шийдмэгхэн хэлчихээд чихэн дээр хашгирлаа, удам судраа та нар хэнээс ч илүү мэдэж байгаа биз дээ хэмээн хүүгээ зэмлэх, аргадахын хооронд өгүүлж байсан буурай өнөөдөр 92 насыг зооглоод тэнгэрийн оронд одлоо. Тухайн үед Ерөнхийлөгчийн дээд талын ах Бяраадоржийнд асруулж байсан Хонинхүү гуай сүүлийн хэдэн жилийн турш Ерөнхийлөгчийн хүүхдүүдтэй бужигнаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр, Монгол Улсын тэргүүн хатагтайгаар асруулж байсан билээ.
Ерөнхийлөгчийн ээж болсон тэр л өдрөөсөө эхлэн Б.Хонинхүү гуай сэтгэл нь чилж, хүүдээ зэмлэл хүртээж суусан биз. Саяхан түүнд хаягласан захидал хүртэл хэвлэлүүдээр гарч байлаа. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн ээж Ц.Бүдханд гуай мөн Сэлэнгийн ээжүүдээс гэсэн захиад Б. Хонинхүү гуайн нэр дээр хаяглагдан хүрч байлаа. Эх хүн тэр үед чимээгүй суусан гэвэл хэн ч үнэмшихгүй. Ижийд хандсан ижий хүний үг л хүүгийн зүрхэнд хүрэх ёстой.

Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй