Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган хорих 401-р ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүлсэн байна. Уг зарлигт:“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 401 дүгээр ангийн ялтан Намбарын Энхбаярт уучлал үзүүлж, үлдэж буй ялаас нь чөлөөлсүгэй” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нь 2012 оны 4-р сард гэрээсээ баривчлагдсанаасаа хойш шүүхээс 2.6 жилийн ял авсан билээ. Гэвч өөрийн биеэр ял эдлэлгүй өдийг хүртэл эмнэлэгт хэвтэж байгаа Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн гаргасан ялаас чөлөөлөх зарлигыг хүлээн авахгүй гэсэн гэж эх сурвалж мэдээллээ. Ямартай ч МАХН-ын дарга Н.Энхбаярт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлалт үзүүллээ.
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй