Шүүхийн шийдвэрээр охиныг нь хүчиндсэн эрийн амийг бүрэлгэсэн 41 настай эцэгт 6,5 жилийн ял оноолоо. Тэрээр ялаа чанга дэглэмтэй хорих ангид эдлэх юм байна. 32 настай Сергей Марченког хөнөөсөн хэргийн мөрдлөг бараг жилийн турш үргэлжилсэн.
Түүний цогцосыг 2012 оны наймдугаар сард Моксва хотын өмнөд хэсгийн Муса Жалилийн гудамж дахь нэгэн байрны орцноос олсон юм. Үүнээс хойш ердөө хэдхэн өдрийн дараа мөрдөгчид хэргийн мөрөөр орж, Дотоод яамны ажилтан асан, 40 настай С.Павел болон 21 настай М. Евгений нарыг баривчилсан билээ.
Эрчүүд анхны мэдүүлгээрээ л хэргээ хүлээж, Марченко Павелын охин, Евгенийгийн сүйт бүсгүйг хүчиндсэнийхээ хариуг амиараа төлсөн болохыг хэлжээ. Хүчирхийлэгчийг хөнөөсөн энэхүү хэрэгт “Аллага”, “Буу хадгалсан”, “Хэргийн газраас оргон зайлсан” гэсэн зүйл ангиар буруутгагдсан юм. Эцэст нь тэднийг хүний амь бүрэлгэсэн буруутай хэмээн шүүхээр тогтоож, Павелд чанга дэглэмтэй хориход 6,5 жил, Евгенийд гурван жилийн хорих ял, мөн 20 мянган рублийн мөнгөн торгууль ногдуулах шийдвэр гаргажээ.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ