Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нар өмсгөлөө дуудлага худалдаанд оруулсан.
Тэд Танан хэмээх бяцхан охинд туслахаар ийнхүү үнэ хаялцуулсан. Н.Түвшинбаяр аваргын жүдогийн өмсгөл хамгийн сүүлчийн байдлаар 5.650,000 сая төгрөгт хүрсэн талаар аварга маань твитетрээ жиргэжээ.
Дуудлага худалдаа өнөөдөр 10:00 цагт өндөрлөсөн бөгөөд Аваргын кимоног ийн үнэлж Танан охинд тусалсан хүнийг хэн болохыг зарлаагүй байна.
Н.Түвшинбаяр аварга болон Х.Цагаанбаатар нар өмсгөл худалдаж авсан хүний хамт Н.Танан охины гэр бүлийнхэнтэй Спортын төв ордоны А заал буюу жүдогийн зааланд уулзаж, өмсгөл болон мөнгөө гардуулж өгөх ажээ.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ