Москвад төрж Швейцарт өссөн Болдбаатарын Уянга гэх охин Америкийн шоу бизнест нэлээд одтой яваа сурагтай. Одоогоор тэр Бостон хотод үндэсний Вокал болон орчин үеийн Pop, R&B урсгалаар мэргэшиж байгаа аж. Дуучин, хөгжмийн зохиолч гээд хөрвөх чадвартай Б.Уянга нь дуунуудынхаа үг, аяыг өөрөө зохиодог байна.
Тэрээр хөгжмийн карьераа өсгөхийн тулд АНУ-д очин “Berklee” хөгжмийн коллежийг төгссөн гэнэ. Berklii коллеж нь дэлхийд дээгүүрт ордог төдийгүй дэлхийд шуугиан тариад байгаа Солонгосын дуучин Psy, Passion Pit зэрэг алдартнууд төгсч байжээ.
Б.Уянгын уран бүтээл эрс тэс хоёр урсгалыг нэгтгэснээрээ онцлог аж. Энэ нь Азийн уянгалаг аялгуут Pock-ийн цэвэр энергитэй нийлүүлсэн. Түүний өвөрмөц хоолой нь уртын дуунаас рок руу шилжиж чаддагаараа онцлог байна. Одоо тэр “Song for a new world” хэмээх олон улсын хамтарсан уран бүтээл дээр ажиллаж байгаа төдийгүй Google Nexus мөн японы Disney Mickey mouse Club-д дуулж буй аж. Өмнө нь Америкийн нэр хүндтэй Symphong Han болон Hatch Shell зэрэг газруудад дуулж байжээ. Мөн Blu Cantrell, Angelique Kidjo, Tselot Seyoum, Milo Coello, Arturo Cardelъs гэх мэт алдарт уран бүтээлчидтэй хамтран ажилласан байна.
Америкийн шоу бизнест эрч хүчтэйгээр орж ирсэн Б.Уянга нь Монголдоо Классик төгөлдөр хуурчаар суралцаж байна. Улмаар “Who you are” хэмээх дуундаа клип хүртэл хийлгэж байсан бол тун удахгүй “Cyber City” нэртэй анхны цомгоо сонсогчдын хүртээл болгох нь.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ