Мотив хамтлагийн ахлагч Жижгээ буюу Ц.Эрдэнэбаяр шоу бизнесийн талд дээр хэнээс ч дутахгүй арвин туршлагатай нэгэн. Тэрбээр өмнө нь хамтлагийнхаа гишүүдтэй хамтарч “Сэнгүр” шар айрагны асрыг ажиллуулж байсан юм.
Тэгвэл одоо шинэ бизнест хүч үзэн “Масс клуб”-ыг нээж байгаа бөгөөд дэлхийд ердөө 1000 ширхэг үйлдвэрлэгдсэн цоо шинэ хөгжим, техник болох Pioneer Limited Edition-аар тоноглогдсон төхөөрөмжийг оруулж иржээ. Тус төхөөрөмж нь Хонг-Конг, Сингапур, Малайз зэрэг орны шилдэг bar, club-нд ашигладаг тул "Шинэ Масс" шөнийн цэнгээний газар А зэрэглэлтэй клубын түвшинтэй эн зэрэгцэх нь дамжиггүй.
Тус клубын ерөнхий захирал Жижгээ клубынхаа шинэчлэл зэрэгт бүх хүчээ дайчлан нэг тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байна. Түүнчлэн клубын нээлтэнд Мотив, Татар, Хар сарнай зэрэг хамтлаг дуучид хүрэлцэн ирэхээс гадна мөн нэгэн гэнэтийн бэлэг барих гэнэ. Өөрөөр хэлбэл, Украйны алдарт хамтлаг "Казаки" хамтлаг урилгаар ирж ая дуугаа өргөх аж. Шоуны ертөнцөд хувьсал хийх шинэ "Масс" наймдугаар сарын 2-ны өдөр нээлтээ хийх гэнэ шүү.
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй