Хорт хавдраар өвдсөн дөрөвхөн настай бяцхан охин Б.Тананд тусалж сэтгэлийн дэм өгч, эмчилгээний зардалд нь хандив өргөхөөр Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар олимпийн наадам болон дэлхийн аваргад өмсч барилдсан “Кимоно”-гоо дуудлага худалдаанд оруулж Б.Танан охинд туслахаар болсон билээ. Тэдний сайн үйлсийн төлөө явуулж буй үйл ажиллагааг олон хүмүүс ам сайшаан дэмжиж байсан юм. Хоёр аваргын “кимоно”-г лав 10 сая хол давах байх гэсэн зарим хүмүүсийн хүлээлт уржигдраас эхлэн тасарч эцсийн үр дүнг л харахыг хүсч байв. Тэгвэл Олимпийн аварга Н.Түвшинбаярын цагаан өнгөтэй кимоно нэг сая төгрөгнөөс эхлэн дуудагдаж, 4,6 саяд хүрсэн бол Жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатарын кимоно 2,8 саяд хүрсэн байна.
Олимпийн аварга Н.Түвшинбаярын "киминог" 4,5 сая төгрөгөөр худалдан авсан хүн бол санхүүч мэргэжилтэй бүсгүй үнэ цохиж 4,6 сая төгрөгт хүргэж ийнхүү худалдан авчээ.
Ямартай ч сайн үйлсийн төлөө гараа сунгасан хоёр аваргын маань хүсэл бага боловч биелж хорт хавдраар өвдсөн бяцхан охинд сэтгэлийн дэм , итгэл найдвар бэлэглэлээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
![]()




Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ