Та бидний сайн мэддэг “Масс” Клуб ирэх сарын 2-нд цоо шинэ өнгө төрхтэйгээр нээлтээ хийх гэж байна. Монголын клубуудын өнгө төрх, хэв маягт жинхэнэ утгаар хувьсал хийх “Масс” Клуб дэлхийд ердөө 1000 ширхэг үйлдвэрлэгдсэн цоо шинэ хөгжим, техник аппаратур болох Pioneer Limited Edition-аар “гайхуулж” байгаа. Энэ нь Азийн барууд болох Хонг-Гонг, Сингапур, Малайз зэрэг орнуудад хэрэглэгддэг техник учир манай Монголын “Масс” клуб тэдэнтэй эн зэрэгцэх бүрэн боломжтой болж байна.
Тус клубийн захирлаар та бидний сонсох дуртай “Мотив” хамтлагийн Жижгээ буюу Б.Эрдэнэбаяр ажиллаж байгаа бөгөөд залуу хүний эрч хүчээр тус клубийн шинэчлэлт болоод нээлтийн үйл ажиллагаанд бүх хүчээ дайчлан ажиллаж, нэг тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэжээ.
Тус клубийн нээлтэнд “Хар Сарнай” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос гадна Татар, Мотив мөн Украйний алдарт “Казаки” хамтлаг урилгаар ирж оролцох юм байна.
Ингээд Монгол залуучууд 8 сарын 2-нд Азид төдийгүй Америкт гайхагддаг техниктэй болсон “Масс” клубт нэгэн үдэш цуглан “бут авах” нь ээ.
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй