Монгол охин алга болоогүй


Сүүлийн хэд хоног цахим ертөнцөөр Монгол охин Хятадын нийслэл Бээжин эсвэл Египетийн нийслэл Каир хотоос алга болсон талаар мэдээлэл гарч түүнийг хайж байгаа талаар шуугиж эхэлсэн. Энэ хэрэг ФБ дээр түүнийг хайж байна гэж найзууд нь зарлаж ФБ хэрэглэгчид түүнийг нь шэйр хийснээр эхэлжээ.

 

Асуудлын гол нь алга болсон гэгдэх охиныг Уянга гэдэг бөгөөд ФБ хуудсаараа дамжуулан өөрийгөө алга болоогүй болон найзууд нь тоглож байсан талаар мэдэгдсэн байна. Харин зарим сонин болон мэдээний саитууд түүний эцэг эхтэй хүртэл холбоо барин сурвалжлага авсан талаар бичиж байгаа нь ор үндэсгүй мэдээлэл болно. Уянга охин ташаа мэдээлэл тараасан хэвлэл мэдээллийн байгууллагууд залруулга хийхийг хүсч байна.