Сар гаруйн өмнө Монголын нөлөө бүхий нэгэн банкны хувь эзэмшигч өөрийн банкиндаа үүссэн асуудлыг олон нийтэд дэлгэн тавьж байсан билээ.
Үүнтэй зэрэгцэн уг банкны үйл ажиллагааг зогсоож магадгүй тухай яриа өрнөж байсан ч албаныхан үүнийг үгүйсгэсэн юм.
Тэгвэл үүнээс дутахгүй томоохон дуулиан банкны салбарт дэгдээд байна.
"Жаст" группын харьяа "Хадгаламж" банкны активыг төрийн өмчит "Төрийн банк"-инд нийлүүлэх шийдвэрийг өнгөрсөн амралтын өдрүүдээр гаргажээ.
Учир нь "Жаст" групп Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл аваад төлөөгүй төдийгүй "Хадгаламж" банкнаасаа ч нийт 160 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Гэтэл тус банкны нийт хөрөнгө 80 тэрбум төгрөг.
Ийм хариуцлаггүй үйлдэл хийсэн "Хадгаламж" банкны удирдлагууд болон "Жаст" группын Ш.Батхүү нарыг ч шалгах нь зүйтэй хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байгаа ажээ.
“Хадгаламж” банк хот, хөдөөд нийт 493 салбар, нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн томоохон банк.
Гэтэл тус банкны активыг Төрийн банкны өмчлөлд шилжүүлэн, шалгаж эхэллээ.
Ер нь тус банкны актив хэдийн хэмжээтэй байгаа, хэрэв активыг зориулалт бусаар зарцуулсан бол хадгаламж эзэмшигчдийн хохирлыг хэн хэрхэн барагдуулах вэ? гэх мэт олон асуудал хариулт хүлээж байна.
Мөн зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар "Оюуны Ундраа" -гийнхан "Хадгаламж" банкыг авч ч магадгүй байгаа гэнэ.
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй