“Камертон” хамтлагийн “Гар утас” дууны клипээр анх олны танил болж байсан, “Эра модель” агентлагийн загвар өмсөгч М.Мөнхжаргалыг дэлгэцийн нэлээдгүй уран бүтээлээр нь хүмүүс мэднэ. Түүний тоглосон клип, реклам бүхэн хит болж байсан цаг саяхан. 2010 онд үрийн зулай үнэрлэж, түүнчлэн хадмуудынхаа “Сити” дээд сургуулийн сургалтын албанд ажиллаж, бизнест хүчээ үзэх болсон юм. Хамгийн сүүлд өнгөрсөн жил “Боловсрол суваг” телевизээс зохион байгуулсан “Камертон-2” төслийн хөтлөгчөөр ажиллаж, хөтлөгчийн ур чадвар маш муу гэсэн шүүмжлэлийг олноос хүртээд дахин чимээгүй болсон билээ. Түүний чимээгүй байсан нууц нь 2 дахь хүүхдээ өлгийдан авсан гэнэ. Баяр наадмын өдрүүдтэй давхцан 12-ны шөнө Мөнхжаргал 3550гр хүүтэй болжээ. Тэрээр 1-дүгээр амаржих газар амаржсан бөгөөд, эх хүүхдийн биеийн байдал тун сайн байгаа гэнэ. Мөнхжаргалын хувьд нүцгэлдэг загвар өмсөгчдийг эрс шүүмжилж, өөрөө ч тийм замаар явахгүй гэсэндээ УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлцэрэнгийн хүү, өөрөөсөө хэдэн насаар ах хуульч залууг амьдралынхаа ханиар сонгон 2010 оны 10 дугаар сард охинтой болж байсан бол, ийнхүү нуган үрээ тэвэрлээ.
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна