Цэрэнтогтох аваргын хүргэн Монгол улсын гарьд Рагчааг татаж чангаах бүсгүйчүүл нилээдгүй байдаг гэнэ. Түүнийг жинхэнэ монгол эр хүн, бөх хэмээн олон бүсгүйчүүл дурлалын харц чулуудан зарим нь бүр нууцхан шүлэг тэрлэж явдаг гэнэ. Түүний нэг бол яруу найрагч Шагдаржавын Урьхан хэмээн турьхан бүсгүй аж. Тэрээр шүлгийн нилээд хэдэн ном гаргаад байгаа бөгөөд өөрийнхөө авьяасыг өөр зүйлд ч ашигладаг бололтой. Тэр нь Рагчаа гарьдыг цолныхоо найрыг хийх үед тод илэрсэн гэнэ шүү. Урьхан бүсгүй Рагчаад зориулан шүлэг тэрлэснээ саяхан өөрийн фэйсд тавьсан аж. Тэрээр хэдий манай нутаг, сайхан эр хүн ч гэсэн гэр бүл үймүүлсэн хэрэгт хутгалдаад ч яах вэ эхнэр хүүхэдтэй, сайхан айлын эзэн, аав, бөх хүний хувьд Рагчаа гарьдыг дотроо л хүндлэж хүсэмжилж явах юм даа хэмээн нэгэн найздаа ам алдсан гэнэ. Бүсгүйн дэрэн дороосоо ч салгадаггүй, дэргэдээсээ ч холдуулдаггүй нэгэн зураг байдаг гэнэ. Тэр нь цолны наадмын үеэр Рагчаа гарьдтай хамт авахуулсан зураг гэнэ.
Эх сурвалж: www.unen.mn
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ