Дуучин М.Нара гэхээр хит дуунаас илүүтэй хувь хүний менежмент нь олны анхаарлыг татаж байдаг нь нууцгүй үнэн. “Хүний хүү холын газраас эрдэм өвөрлөн ирнэ” гэдэгчлэн наран ургах зүгт Мөнхтөрийн Нарантуяа эрдэм суран боловсорч буй. Тэрээр Япон “школаар” дуучин болсон. Харин одоо нүүр будах урлагаар тэнд хичээллэж байгаа. Олны нүдэнд өртөмтгий, үгний бай боломтгой М.Нара Японд чамгүй олон жил амьдарсан. Тэр хэрээрээ япон хэлэнд ус цас болжээ. Хэл сурахын хажуугаар дуучин, make-up artist болох гээд уйгагүй хөдөлмөрлөж байна. Харин түүнийг мисс болж байсан, түүнд зориулсан хөшөө хүртэл бий гэдгийг уншигчид төдийлөн мэдэхгүй болов уу. “Tokyo School of Music” cургуулийг 2007 онд дуучин мэргэжлээр төгсөх жилдээ санамсаргүй байдлаар “Олон Улсын Сакура Мисс Интернэшнл” тэмцээнд оролцож түрүүлж байсан удаатай. Япон дахь Монгол улсын Элчин сайдаас М.Нарад санал тавихад, тэрээр өөрийн дүү М.Болороог оролцуулах санаатай очжээ. Гэтэл М.Нараг оролцуулах болж, 160 гаруй хүнээс тунан тунасаар түрүүлж байсан гэнэ. Тус тэмцээнийг зохион байгуулдаг Сакурагийн холбооноос М.Нарад хандан “Японд хөшөөтэй болсон хоёр дахь монгол хүн байлаа” хэмээн хэлсэн байдаг. Их Монгол гүрний Хубилай хааны хөшөө Японд байдаг төдийгүй монгол хүмүүний хоёр дахь хөшөө нь Мисс Сакура М.Нарагийнх ажээ. Тус хөшөө нь Энавишера хотын ахмадын асрах газрын урд байрлах Сакурагийн цэцэрлэгт хүрээлэнд байдаг аж. Тус хөшөөнөө “Олон Улсын Сакура Мисс Интернэшнл” Мөнхтөрийн Нарантуяа. 2007 он. Монгол улс хэмээн бичсэн байдаг ажээ.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ