Өнөө орой 20 цагаас “I LOFT” клубт загварынхан тэсрэлт хийнэ


Өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй бүх залуусийг өнөө орой “i loft3” клубт хүрэлцэн ирэхийг урьж байна. Учир нь загварын салбарт шинэ өнгө төрх нэмж буй VISION 2013 наадмыг Glamor fashion party-тай хамтран зохион байгуулах гэж байна. VISION 2013 наадам нь ModArt реалити шоу нэвтрүүлгийн gala тоглолт бөгөөд өдгөө 3 дахь жилдээ зохиогдож байна.
VISION 2013 наадмын гол зорилго нь эрэгтэй, эмэгтэй TOP MODEL шалгаруулах мөн тус наадмаас эх орноо төлөөлөн дэлхийн загврын чиг хандлагыг тодорхойлдог NEWYORK FASHION WEEK-д оролцох шилдэг дизайнерыг тодруулахад оршино.Энэ үдэш:
- ModArt реалити шоу нэвтрүүлгийн шилдэг 3 дизайнерийн загварын шоу
- Урлгийн тоглолт
- Шагнал гардуулах ёслол
- After party Glamor Fashion Party

Залуус та бүгдийг эх орныхоо нэрийг дэлхийн загварын тавцанд таниулах энэхүү хариуцлагтай бөгөөд гайхалтай үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.