Хүнд өвчний улмаас энэлэн шаналж буй Б.Танан охинд туслахаар Монголын жүдочдын бахархал болсон, олимп, дэлхийн аваргууд нэгджээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр болон Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар тус тусын жүдогийн өмсгөлөө дуудлагаар худалдаж, олсон орлогыг бяцхан охины эмчилгээнд зориулахаар шийджээ. Тэд энэ тухайгаа Facebook хуудсаараа дамжуулан мэдэгдэж, цахим хүрээнд үнийн санал хүлээн авах гэнэ. Дуудлага худалдааны анхны үнэ нэг сая төгрөг юм байна.
Х.Цагаанбаатар Facebook хуудсандаа:
"Олон сайхан амжилтуудыг минь авчирсан энэ кимоногоо Facebook, Twitter-ээр дуудлага худалдаагаар худалдаж, мөнгийг Б.Танан охинд хандивлахаар шийдлээ. Дуудлага худалдааны анхны үнэ нэг сая төгрөгөөс эхлэж байна. Манайхаан саналаа өгөөд байгаарай" хэмээн бичжээ.
Харин Н.Түвшинбаяр:
“Танан охины эмчилгээнд зориулж энэ кимоногоо дуудлага худалдаанд орууллаа. Дуудах эхний үнэ нэг сая төгрөг” гэсэн байна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ