Сэлэнгэ нутгаас төрсөн анхны аваргадаа нутгийнхан нь Mercedes Benz G-Class 500 автомашин бэлэглэж, цолыг нь мялаажээ. Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес давж, түрүүлсэн Г.Эрхэмбаяр аварга наадмын маргааш /VII.13/ Уяачдын наадамд зочилсон. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлөөс түүнд цоо шинэ, гялалзсан хүрэн өнгөтэй G-Class бэлэглэсэн байна. Харин наадмын үзүүр, түрүү булаалдаж, шинээр улсын гарьд цол хүртсэн Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамбад нутгийн зөвлөлөөс нь Lexus 570, Land Cruiser 200 бэлэглэжээ.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ