Эх сурвалжаас авсан мэдээллээр МАХН-ын дарга Н.Энхбаярын хамгаалалтыг өнгөрсөн долоо хоногт буулгажээ. Энэ нь хуульд заасны дагуу Төрийн тусгай хамгаалалтын хугацаа дууссантай холбоотой аж. Эх сурвалжаас өгсөн мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээр экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын Төрийн тусгай хамгаалалтын хугацаа албан ёсоор дууссан аж. Харин хамгаалалт дууссанд Н.Энхбаяр даргын ар гэрийнхэн төдийгүй намын нөхөд нь сэтгэл ихэд зовних болжээ.
МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд Улсын дээд шүүхээс 2,6 жил ял сонсон хоригдож байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн өвөл Улсын клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хүргэгдэн ирснээс хойш өнөөг хүртэл байна.
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан шалгав