Тулгар Төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам ёслол төгөлдөр эхлэх гэж байна.
Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд 11.00 цагт залан оруулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр наадмын үйл ажиллагааг нээн Монгол түмэндээ хандан үг хэлснээр албан ёсоор эхэлнэ.
Тэртээх найман зуугаад жилийн өмнө Их эзэн Чингис хаан минь Монгол улсаа төвхнүүлж, дэлхий дахинд Монгол хэмээх суу алдрыг түгээснээс өдгөөг хүртэлх энэ хугацаанд Монголчууд бид элдвийг туулсан ч тал шигээ уужуу ухаан, түүх шигээ омог бардамнал минь хэзээд үл арилах ажээ.
Наадмын энэ л өдрүүдэд хэний хүлэг хурдлан торгон жолоогоо өргүүлж, аль нутгийн бөх овт хурц мэхийг гайхуулан түрүүлж, хэн гэдэг харваач цэц мэргэнээрээ олныг баясуулав гэдгийг Монгол хүн бүр чих тавин чагнаж, нүдээ чилээн харуулдана.
Дэлхийг тамгалсан морин туурай, дээлээрээ гоёсон Монгол хүмүүн дэлхийн хаа ч оршин суухаас үл хамааран эх нутагтаа болж буй наадмын үйл ажиллагаанд анхаарал хандуулах нь зайлшгүй.
Хүчит бөхчүүд нь эр бяраа гайхуулж, хурдан морьд нь шанадас юугаа сорьж, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ шалгасан наадмын өдрүүддээ Монгол түмэн минь дэнж хотойтол сайхан наадаарай.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ