Татарын 10 жил гайхалтай боллоо


Анх 1999 онд 39-р сургуулийн гурван шавилхан залуу нийлж, хөрш айлынхаа эвдэрхий амбаарт бэлтгэл хийж асан тэр үеэс хойш хамтлаг албан ёсоор байгуулагдсан он цагаа тоолвол энэ жил 10 нас хүрч байгаа юм байна. Нэгэн хэсэг хамтлагийн гишүүдийн дотоод асуудлаас болж нам гүмхэн байсан тус хамтлагийнхан сонгуулийн өмнөхөн залуусыг архины эсрэг, бусдын муу нөлөөнд автахгүй, өөрөөрөө байж, өөрөө сэтгэн, зөв хандлагатай амьдрахыг уриалсан “Нөлөөллөөс дээгүүрт” аяныг зохион явуулж, эгнээндээ олон мянган залуусыг нэгтгэсний зэрэгцээ нийслэл хотоороо тойрон үнэгүй тоглолт хийж, цомгоо 1000 төгрөгөөр борлуулсан явдлыг “Элбэгдоржийн Татар ажиллагаа” хэмээн цуурахад хүргэсэн. Тэгвэл тус хамтлагийнхан 10 жилийн ойн тоглолтоо тун амжилттай тоглож, зритель дүүрэн фэнүүдийнхээ хамт сайхан баярлалаа.