Дуучин Баянмөнх өнөөдөр Стокхолмд тоглоно


Хоймор нутгаас төрөн гарсан хоолойн цараа сайтай, мэргэжлийн дуучдын нэг бол Отгойн Баянмөнх. 2003 онд СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн дуучин Отгойн Баянмөнхийн ард түмнийхээ сонорыг мялааж, сэтгэлд хүрсэн олон арван бүтээлүүдээс дурдвал дуучин Х.Саяжаргалтай хамтран дуулсан “Хайрын дуу”, “Анхны болзоо”, “Буурлын нутаг″, МУГЖ С.Жавхлан, Бат-Эрдэнэ, дуучин Чулуунбаатар нартай хамтран дуулсан “Анд нєхдийн дуу” зэрэг уран бүтээлүүд нь тухайн цаг үед хит болж байлаа.
 

 

Түүнчлэн “Анд нєхдийн дуу”, “Адуун тэнгэртэй аав″, “Монгол бvсгvй″, “Сэтгэлийн гэрэл”, “Их аварга”, “Наран доторх наадам”, “Омогшил” зэрэг хоолойн бяд шаардсан олон бүтээлүүд түүний уран бүтээлчийн зиндааг тодорхойлдог.
МУСТА дуучин Отгойн Баянмөнх 2007 онд “Хөх Монголын хүчтэнүүд” нэртэй анхны цомгоо гаргаж, тухайн ондоо “Омогшил” нэртэй бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд тавьж байсан бол энэ оны 3-р сарын 17-нд “Бид мартаагүй″ хоёр дахь бие даасан тоглолтоо хийсэн юм.
 

 

Тэрээр энэ удаа Стокхолмд байгаа Монголчууддаа зориулан тоглолтоо хийхээр болсон бөгөөд тус моглолт нь өнөөдөр орой ажээ.