Чингэлтэйн татварынхан гашуудал зарлажээ
Талийгаач Э нь “Татварын ерөнхий газрын жуух бичиг”-ээр шагнуулж байсан шилдэг залуу татварын улсын байцаагч байжээ. 1982 онд төрсөн тэрээр 2006 оноос татварын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн татварын байцаагчаар ажилд ороод удаагүй байсан аж.
Түүний талаар ажлынхнаас нь тодруулахад “Манайд ажилд ороод удаагүй байсан. Гэхдээ ажилдаа сайн, нямбай, ааш зан сайтай эмэгтэй байсан” гэлээ. Мөн татварынхан “Бид одоо айдастай байна. Биднийг олон хүн занаж, заналхийлж байдаг” гэсэн юм.
Юутай ч зарим хэвлэлээр түүнийг татварын экс дарга нарын хэрэгт гэрчээр оролцсон тул ийнхүү амиа алдлаа хэмээн мэдээлсэн. Гэвч цагдаагийн байгууллагаас хардалтаас болж, хүн амины хэрэг гарсан гэх мэдээллийг өгч байгаа юм.
Түүний үхэл татварынхны хэрэгтэй холбоотой юу
Сэжигтэн Т гэх эмэгтэй нь Татварын албанд 5-6 жил ажилласан байцаагч бөгөөд ээж нь хорт хавдраар нас барсан, их зовлон үзэж, амьдралд нухлуулсан хүн гэнэ.
Тэрбээр эхнэр хүүхдээсээ салсан Б гэх эртэй суугаад удаагүй байхад нь нөхөр нь хохирогч Э-тэй ороолцолдсон байна. Улмаар тэвчээр алдахдаа сэжигтэн энэ хэргийг үйлдсэн хэмээн эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, Б нь сэжигтэн Т-д “Volkswagen” үйлдвэрийн “Touareg” маркийн машин бэлэглэж байжээ.
Удалгүй талийгаач Э-тэй дотно харьцаатай болж, талийгаач Э-д ч “Volkswagen” үйлдвэрийн “Touareg” маркийн машин бэлэглэ. Үүнийг нь мэдсэн Т хайртай баян амрагаа хамт ажилладаг залуухан бүсгүйдээ алдахыг хүсээгүйдээ ийнхүү аймшигт хэргийг үйлдсэнийг эх сурвалж мэдээлж байна.
ХӨСҮТ: Одоогийн байдлаар Nipah вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна
ХӨСҮТ: Нипах вирусийн эсрэг вакцин байхгүй. Эмчилгээ нь эрчимт дэмжих эмчилгээнд тулгуурлаж байна
А.Баяр: Яаралтай тусламж хэрэгтэй өвчтөн дээр түргэний эмч 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1870 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна
Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна