Усны гүнж Ука,60 настай нөхрөө дуучин бүсгүйд алджээ


Рок попынхон ичээндээ орсон баавгай шиг бөх бат нойрсож байна. Рок попын тогоонд зумлагдахаасаа илүү ирмэгнээс нь зуурч байгаад хувийнхаа хэрэгцээг хангадаг “бизнесменүүд” олширсон юм даг уу даа. Харин урлагийн нэрээр бадар барьсан секси баачкануудын нэрсийн жагсаалт гаргавал сүүлд төрсөн уран бүтээлээсээ олон байж магадгүй. Эрка гэдэг охин хичнээн уран бүтээл хийсэн юм бүү мэд. Гэхдээ Эрка гэхээр ямар ч байсан нэг хэсэг сонинуудын эхний хуудсанд гарсан нүцгэн зургууд нь санаанд орж байна. Од болох зарчим бол ердөө л энэ. Харин үр дүн нь юу вэ.
Тэр “Дорнын говь” гэх нэрээр одоо ч овоглодог чимээгүй нууц ноёнтон Дэлгэрсайханы ивээлд нүцгэн зургуудынхаа хүчээр орж дөнгөсөн. Ингээд баян эрийн ивээлд тонгочиж явахад нь усны гүнж Ука мань хүнд улайм цайм шавар хаасан гэдэг. Бүсгүйчүүдийн дунд баян эрийн төлөөх тулаан өрнөх нь тэр. Тэр дайны үр дүн Укагаас сүүлд мэндэлсэн хүүхэд. Гэвч Дэлгэрсайханы эцсийн сонголт нь дуучин Эрка болж, түүнтэй тансаг харшид нь амьдарч байна. Одоо “дуучин” бүсгүй дуулах шаардлагагүй гэнэ. Гэхдээ учиртай гурван толгойн драм цаашид яаж үргэлжлэх юм бүү мэд.