Дуучин Б. Хонгор аавьнхаа авьяасыг өвлөж, нэр хүндийг нь өргөж яваа сайн хүү гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Тэрээр н.Анир хэмээх бүсгүйтэй гэр бүл болж хурим хийснээс хойш уран бүтээлийн ажлаа түр орхин хувийн амьдралаа анхаарах болсон билээ. Тэгвэл хэсэг хугацаанд нам жим байсан Б.Хонгор уран бүтээлийнхээ ажилд эргэн оржээ. Тэрээр "Баярлалаа" нэртэй шинэхэн дууныхаа үг, аяыг нь өөрөө зохиож "Мөрөөдлын театр"-ын залуу жүжигчин О.Дөлгөөнтэй хайр сэтгэлийн холбоотой болж клипэндээ тоглосон байна. Б.Хонгор уг дуугаа хайрт гэргийдээ зориулжээ. Клипыг нь ACE интэртаймэнтийн уран бүтээлчид хийсэн байна. Тэрээр "Чин сэтгэлийнхээ үгсийг аялгуу эгшигээр чимэглэн ханьдаа зориулан бичлээ. Энэ дуу зөвхөн миний төдийгүй монголын мянга, мянган хосуудын баярласан сэтгэлийн илэрхийлэл болон олон жил эгшиглээсэй гэж хүсч байна" хэмээн сэтгэлийн үгээ ч дайгаад амжжээ.
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна