Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Нацагийн Удвал Японы эдийн засаг, улс төрийн өдөр тутмын “Никкей” сонинд ярилцлага өглөө. Тус сонины сурвалжлагчид Бээжингээр дамжин Монголд ирсэн бөгөөд МАХН-аас нэр дэвшигчээс ярилцлага авах хүсэлтээ албан ёсоор тавьсныг Нацагийн Удвал хүлээн авсан байна. Ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Хол замыг туулан манай улсыг зорьж ирээд байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Та бүхэн аян замдаа сайн явж ирэв үү.
Энэ сонгууль их сонирхолтой, содон болж байна. Яагаад гэвэл, анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаа учраас иргэд, сонгогчид ихээхэн сонирхож хүлээж авч байна. Би эх хүний хувьд миний мөрийн хөтөлбөрт монгол хүнээ төрийн бодлогын хамгийн үнэт зүйл болгож тавьж байгаагаараа бусад нэр дэвшигчдээсээ ялгаатай байгаа. Сүүлийн хэдэн жил манай эрэгтэй улстөрчид Оюутолгой, Тавантолгой, зам барилга, төмөр зам зэрэг эдийн засгийн асуудал их ярьж, эдийн зсаг өсч байна хэмээн баярлаж байгаа ч тэр өсөлт нь монгол хүндээ, монгол гэр бүл, айл өрхөд наалдахгүй байна. Тиймээс бид эдийн засгийн өсөлт монгол хүндээ, монгол гэр бүлд очдог болох ёстой гэж үзсэн. Ийм учраас төрийн бодлогын төвд монгол хүнээ тавья. Төрийн бодлого монгол хүн рүүгээ чиглэх ёстой гэж үзсэн. Ажилгүй иргэдээ ажилтай болгоно, ядуурлыг бууруулна, сайн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын тогтолцоог бүрдүүлэх замаар монголчуудынхаа аюулгүй байдлыг хамгаалъя, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг хангая. Монгол Улсад мөн авлига гэж аюултай зүйл бий. Үүнийг улс төрийн авлигатай тэмцэх замаар зогсооно гэж үзэж байгаа. Архидалт гэж айхтар асуудал байдаг. Энэ асуудлыг айл өрхийн амьдралын хэвшлээс өөрчилнө, нийгэмд шударга ёсыг тогтооно гэх мэтчилэн хүндээ чиглэсэн, хүн болгонд хүртээлтэй, хүртээмжтэй, үр өгөөжтэй ийм асуудлуудыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн байгаа.
Сүүлийн жилүүдэд ардчилал гэдэг гоё нэрийн дор хөрөнгө, мөнгөнд суурилсан үнэт зүйл, хөрөнгөтний маягийн нийгэм рүү манай улс явж байгаа гэж би үздэг. Тиймээс нийгмийн нэлээд хэсэг нь, хүн амын олонхи нь амьдралын төвшин доогуур, ядуу зүдүү амьдарч байна.
Байгалийн баялаг үнэхээр ихтэй. Үүгээрээ дэлхийд тэргүүн байрт орох улс орон атлаа ард түмэн нь ингэж ядуу зүдүү амьдарч болохгүй л дээ. Ард иргэдэд ажлын байр байхгүй байна, эрүүл мэнд нь доройтсон бараг хүн болгон ямар нэгэн өвчтэй байна. Боловсролын салбар чанаргүй байна гэхчлэн олон асуудлыг сайжруулахад чиглэх ёстой. Ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, залуучуудаа зөв төлөвшүүлэх асуудал руу байгалийн баялгаасаа олсон хөрөнгөө шилжүүлэх ёстой. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай байх нь гол биш. Олон эх үүсвэрээс хамаардаг, олон салбараас бүрддэг эдийн засгийн өсөлт байх юм бол эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж өгнө гэж үзэж байна. Зах зээл дээрх эрдэс баялгийн хэлбэлзлээс үүдээд тогтворгүй болох, ганц эх үүсвэрээс хамаарах нь эрсдэлтэй эдийн засаг болно.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг эргэж харах ёстой. Жишээ нь, нэг компани Монгол Улсын Засгийн газартай гэрээ хийдэг нь буруу. Хэрэв Японы томоохон хөрөнгө оруулалт орж ирэхээр бол Засгийн газар хооронд гэрээ байгуулж ямар салбарт хөрөнгө оруулалт хийх вэ, аль салбарт харилцан хамтарч ажиллах вэ гэдгийг эхний ээлжинд шийдэх замаар явах ёстой. Нөгөө талаар гадаадын хөрөнгө оруулалтыг би бүрэн дэмждэг . Тэр хөрөнгө оруулалт хоёр талдаа ашигтай, хууль дүрмийг сахидаг, үйл ажиллагаа нь ил тод байдаг, байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай байх ёстой. Ийм хөрөнгө оруулалтыг улс төрчийн хувьд дэмжинэ гэсэн байр суурьтай байдаг.
Ялангуяа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болвол энэ байдал эхнээсээ шийдэгдэж, анхнаасаа дүрмээ сайн тохирчихоор үл итгэлцэл дахин гарахгүй болно.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хамгийн гол нь миний түрүүний хэлсэн зарчмуудыг тусгасан байх ёстой. Хөрөнгө оруулалтын хувь хэмжээ гол нь улс компанитай шууд гэрээ байгуулахгүй. Мөн үндэсний компаниудыг оруулах хэрэгтэй гэсэн зарчмыг баримтлах хэрэгтэй. Ингээд үндэсний компаниуд нь уул уурхайгаа ашигладаг, хөрөнгө оруулагчид нь гадаадын компани байж болно. Ингэж чадвал одоогийн гараад буй маргаан, зөрчил алга болж асуудал нэг мөр шийдэгдэнэ.
Би Орос, Хятад, Япон гэж ялгахгүйгээр хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар хооронд хийх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Монголын Засгийн газар нэг компанитай гэрээ хийх нь өөрөө гадаад харилцааны тэнцвэргүй байдлыг бий болгоно. Ёс үшйн хувьд ч буруу асуудал. Тиймээс Хятадын компани манай улсад хөрөнгө оруулахаар бол Засгийн газар хооронд гэрээ хийж хоёр улсын харилцааны төвшинд асуудлыг ярих ёстой.
Би хоёр орны найрсаг харилцааг дэмждэг. Миний бие Англи улсын Манчестрийн их сургуульд мастерийн зэргээ Дэлхийн банк ,Япон улсын хамтарсан хөтөлбөрийн зардлаар хамгаалсан. Тиймээс монголчуудад тусламжийн гараа сунгаж байдаг Японы ард түмэнд хүндэтгэлтэй ханддаг.

Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна
Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна
Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна