Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хүн даяаршлын гол хэл англи хэлтэй байх ёстой гэсэн нэгэн гаж гэмээр ойлголтыг зарим хүмүүс гаргаж тавьдаг.
Тэгвэл нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нэгэнтээ “Би хэлний жаахан авьяастай шүү, худлаа гэвэл англи, оросоор надаас юм асуугаад үзэх үү” хэмээн аархжээ. Тэрээр цааш нь ярихдаа:
-“Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн. Төрийн хэл бол эх сайхан монгол хэл маань. Тэгэхээр ерөнхийлөгчийн бүх ажил эх хэл дээрээ явна. Ер нь бол манайхан хэл сурах хэрэгтэй л дээ. Гэхдээ хамгийн гол нь ерөнхийлөгч ч бай жирийн иргэн ч бай зөвхөн эх хэлээрээ л сэтгэдэг. Тийм учраас Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа монгол хүн англи хэлгүй байна гэдэг сул тал болно гэж би бодохгүй байна. Тэгээд ч би бас тийм хоосон амьтан биш шүү. Би хэлний жаахан авьяастай гэх үү дээ. Англи хэлийг өөрөө бие дааж сурсан. Сурахаас ч өөр арга байгаагүй. Яагаад гэвэл гадаадад олон тэмцээн уралдаанд явж эхэлсэн. Бас Жүдогийн холбооны тэргүүнээр ажиллаж, Азийн жүдогийн холбоонд сонгуульт ажил хийж байсан учраас англи хэл сурах шаардлагатай байсан. Тэгээд л сурсан даа. Англи хэл үзэж цагаашрахад Э.Тэмүүжин, Ж.Отгонцагаан гээд миний найзууд тусалж байлаа” хэмээн ярьжээ.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ