Монгол туургатныг урлаг соёл, зан заншлаар нь нэгтгэх зорилготой “Хамаг Монгол” төсөл үргэлжилсээр байна. Өвөр Монгол, Тува, Халимаг, Буриад улсын дуучдын хамтарсан тоглолтоор Улаанбаатарт 3- сарын 8, 9-нд төслийн гараагаа амжилттай эхэлсэн билээ. Амжилттай үргэлжилж буй төсөл ирэх сараас: Буриадад 7-сарын 14-нд, Тувад, 7-сарын 30, Халимагт 8-сарын 24, Өвөр Монголд 9-сарын 1 нд нэгдсэн тоглолтоо зохион байгуулах товыг гаргажээ. Төслийн хаалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 22-нд Монгол улс Улаанбаатар хотод хийх ажээ.
“Энэ цаг үед Монголын гэсэн тодотголтой бүх зүйл бүдгэрч Монголын ёс заншил өв уламжлал мартагдах аюулын харанга дэлдсэн учраас Монголоо гэсэн сэтгэлтэй хэсэг залуучууд “Хамаг Монгол” төслийг санаачилсан. Нэгэн цагт агуу их түүхийг бүтээж байсан Хамаг Монголыг дахин урлагаар, урлагийн дуу хоолойгоор нэгтгэж, энэ улс үндэстэн хоорондын соёлын өвүүдийг хамгаалах солилцох, хүн зоноо хооронд нь мэдэлцүүлэх, бие биедээ ойр байхыг санал санаачлагаа болгон “Хамаг Монгол” төсөл хэрэгжиж байгаа юм.
“Хамаг Монгол” төслийн талархалын хурал энэ сарын 19-нд болсон бөгөөд энэ ариун үйлсэд дэм тус сэтгэл зүрхээ өгч дэмжиж байгаа бүх хүмүүст талархалаа илэрхийлсэн юм. Халимаг улсын засгийн газар, Тува, Буриад улсуудын соёлын яам, мөн Наранбаатар захиралтай МҮОНРТ-ын хамт олон СУИС-ын олон зуун багш, оюутнууд гэх зэрэг олон олон хүмүүс, байгууллагуудад талархалаа илэрхийлсэн ба хурлын үеэр нэгэн эрхэм хүнийг онцолсон юм.
Төслийн удирдагч С.Жавхлан хэлэхдээ: “Төслийг сайхан амжилттай бүтээсэй гэж залбирч байсан олон ээжүүд, аавууд халуун сэтгэлтэй Монгол түмэндээ бид бүхэн баярлалаа гэж хэлье.
Эрдэмтэй хүн даруу, Их мөрөн дөлгөөн гэдэг. Энэ бүхний цаана монгол хүн гэсэн зүрх сэтгэлээрээ бид бүхэнд урам зориг хайрлаж дэмжиж байсан ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорждоо баярлалаа. Сонгуулийх нь ажилд амжилт хүсч, дэмжиж байгаагаа илэрхийлье.
Түүнчлэн “Хөдөө ч бай, хот ч бай, буриад ч бай, дөрвөд ч бай, халимаг ч бай, тува ч бай бид бүхэн Монголоороо бахархдаг, Монголоороо омогшдог. Монголынхоо төлөө зүрх сэтгэл эмтэрч явдаг. Энэ бүх зүйл энэ бүх сэтгэл маань бид бүхнийг уулзуулсан. Бурамаар тэтгэхээр, Урмаар тэтгэ гэдэг монгол үгтэй бидэнд өнөөдөр хэн нэгэн хүн “май” гэж сарвайхаасаа илүү сайн байна шүү, та нар мундаг байна шүү залуучуудаа гэсэн урмын үг дутдаг. Харин урмын үгийг бидэнд Ерөнхийлөгч маань хэлж ярьж байгаа. Тэрээр Монгол хүн болгонд, олондоо хүрсэн үйл хэрэг болоосой гэдэг үүднээс бидэнд халуун дотно зөвлөгөө өгч, сэтгэлээрээ энэ үйл хэргийг зөв явчихаасай гэдэгт их ач холбогдол өгч заримдаа зөвлөх багшийн үүргийг гүйцэтгэж байсан” гэлээ
Мөн талархалын хурлын үеэр Халимаг, Тува, Өвөрмонгол, Буриад улсаа төлөөлөн ирсэн дуучид ч мөн адил зон олныхоо өмнөөс Ц.Элбэгдорж ерөхийлөгчид сонгуулийнх нь ажилд амжилт хүсч байлаа.
“Хамаг Монгол”-ын дуучид энэ удаа ирсэн хугацаандаа МҮОНРТ-ын баяр наадмын кино концертын бичлэгт орох ба “Хамаг Монгол” цомгийнхоо ажлыг дуусгах юм байна. Уг цомогт тэдгээр дуучдын тус бүр дуулсан дуунууд орохоос гадна С. Жавхлангийн улс бүрийн хэл аялгаар дуулсан дуунууд багтжээ. Ямартаа ч энэ цагт хагаран бутрах биш эвлэн нэгдэхийн үүсгэл санаачлагыг уриа тугаа болгон яваа, хамаг монгол төслийг хэрхэн үргэлжлэхийг монголчууд бид харах үлдлээ.
Монголыг мөнх хөх тэнгэр ивээж
Монгол улс маань энэ цаг дор дэлхийд хүчирхэгжин мандах болтгуай.
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна
Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна
Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна