-Баян- Өлгий аймгийн иргэд эмэгтэй нэр дэвшигчийг 100 хувь дэмжихээ амлаад, саналаа алдахгүй байхыг захилаа-
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвалд Баян-Өлгий аймагт өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнтэй хамт намын журмын нөхөд нь дагалдан явж байна. Баруун аймагт ажиллах хугацаанд Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар ажиллаж байгаа юм. Нэр дэвшигч Н.Удвал Баян-Өлгий аймагт шөнийн 02.00 цагт хүрэлцэн ирэхэд Баян- Өлгий аймгийн зон олон “Эхийн сэтгэл” дууг хоршин дуулсаар түүнийг угтан авлаа. “Ачит” нуурынхаа хөвөөнд казах ард түмний үндэсний зоогоо дэлгэн тавиад нэр дэвшигчийг хүлээж байсан юм. Түүнийг холын замд их ядарч ирэв үү, эмэгтэй хүн улс төрийн халуун тогоонд эрчүүдтэй ана мана үзэж байгаад нь казахийн ард түмэн бахархаж буйгаа хэлж байлаа.
Нэр дэвшигч хэдийгээр шөнө ирсэн ч түүнийг хүлээсэн нутгийн иргэд их олон байв. Тэд түүдэг галын дэргэд улс төрийн халуун сэдвийг хөөрөлдөж хоносон юм. Казахын иргэд нэр дэвшигчид хэлэхдээ, “Одоо улс төрийн нөхцөл байдал их хүнд байна. Ялангуяа иргэдэд энэрэнгүй ёс их хэрэгтэй байна. Сүүлийн үед баривчилгаа, шорон, гяндан үгс хэвлэлээр ихэд үзэгдэх болсонд бид их айж явдаг. МАХН-ын дарга Н.Энхбаярын баривчилгаа биднийг шоконд оруулсан, биеийн байдал нь ямар байгаа вэ, суллагдана гэсэн үнэн үү гэсэн асуултыг тавьж байлаа. Бид энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа гурван хүнээс Н.Удвал таныг сонгосон. Хамгийн гол нь сонгуулийн хар машинд найдахгүй байна. Санал тооллогыг гараар явуулах бололцоо байдаг бол хөдөө орон нутагт гараар тоолж болмоор санагдаж байна. Та бол эхний ялалтаа байгуулсан гэж казахын ард түмэн бид үзэж байгаа. Учир нь Монгол Улс түүхэндээ анх удаа эмэгтэй хүнийг хамгаалалтдаа авлаа. Мандухай цэцэн хатнаас хойш 500 жилийн дараа Монголын төр ийнхүү эмэгтэй хүнийг хамгаалалтдаа авч, төрийн тэргүүнд нэр дэвшүүлсэн нь таны анхны ялалт гэж бид ойлгож байгаа. Манай казахын ард түмэн исламын шашинтай, Мухамед бурхнаа шүтдэг. Мухамед бурхан эмэгтэй хүний өлмийд сөгддөг бурхан юм. Тиймээс энэ утгаараа бид энэ удаа эмэгтэй хүнд итгэл үзүүлнэ гээд шийдчихсэн. Таны ялалтад зориулж бид казах түмний ёсолгоо бэлдсэн гэв.

Ингээд казахын ард түмэн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Нацагийн Удвалд зориулж ёсолгоо үйлдсэн юм. Энэхүү ёсолгоог үйлдэхдээ хөлд дөнгөж орж байгаа нэг охиныг авчраад хүүхдийн хөлийг морины тушаа шиг зүйлээр тушсан. Ингээд тушсан тушаагаа хайчаар хайчлав. Ямар учиртай зан үйл болохыг асуухад, “Нацагийн Удвалыг Монгол Улсын төрийн тэргүүн болохыг ерөөж ялалтын туузыг нь хайчилж өглөө гэж тайлбарлаж байсан юм. Уг ёсолгооны дараа казахын ард түмэн “Ахтама” дуугаа дуулж өгч ялалтын төлөө урагшаа явахыг уриаллаа. Түүнтэй гар барих гэсэн иргэд маш их байсан бөгөөд хамгаалалтын албаныхныг багагүй сандаргаад авсан. Казахын зон олон ийнхүү нэр дэвшигч Н.Удвалыг бүгдээрээ дэмжихээ илэрхийлээд, хамгийн гол нь саналаа алдаж болохгүй гэдгийг дахин дахин сануулж байлаа.
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна
Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна
Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна